ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Аялал жуулчлалын багц хуулийг ирэх даваа гарагт өргөн барина

O.Admin
2022-11-23

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэр болон эргэж оруулах асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийг ирэх даваа гарагт УИХ-д өргөн барихаар болжээ. Энэ хуулиар Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даргалахаар байгуулсан аж. Энэ хүрээнд дэд ажлын хэсэг байгуулагдаж, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэх юм. 

Б.Бат-Эрдэнэ сайд хэлэхдээ "Агуулгын хувьд эдийн засгийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн хууль байх ёстой. Нийт 12 хуульд өөрчлөлт орохоор ярьж байна. Мөн агаарын тээврийн либералчлалыг хийх ёстой. Засгийн газраас "Монголд зочлох жил" болгон зарласантай холбоотойгоор бүх агаарын тээврийг гурван жилд хязгаарлалтгүй хүлээн авахаар шийдвэрлэнэ.

Аялал жуулчлалд эргэн зарцуулдаг төсвийг гаргах ёстой. Цар тахлын өмнө Монголд 2019 онд 577 мянган гадаад жуулчин 600 гаруй сая ам.долларыг төсөвт бүрдүүлсэн гэдэг мэдээлэл байдаг. Гэвч эргээд аялал жуулчлалын салбарын бодлогод зарцуулж чадсан уу. Тийм учраас сан байгуулж, салбараа хөгжүүлэх тал дээр дэмжин ажиллах ёстой. Аялал жуулчлалын визний асуудал эрс сайжрах ёстой. Цахим визийг боломжоороо олгоно.

Жорлонгийн асуудлыг бас эрх зүйн хувьд шийднэ. Салбарын сайдын хувьд арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ШТС-уудын дэргэдэх нүхэн жорлонг буулгаж, ариун цэврийн байгууламжуудыг шинэчлэх ажлыг хийнэ.