Хууль бусаар нүүрс хил гаргасан этгээдүүдийг нэрсийг зарлаж, хариуцлага хүлээлгэхийг шаардаж буй жагсагчид дөнгөж сая Төрийн ордон руу дайран гол хаалгаар нэвтрэн орлоо.
Энэ үеэр Төрийн ордны хамгаалалтын албаны 4 хүний толгойг хагалсан хэрэг гарлаа. Өмнөх жагсаалууд дээр ийм асуудал гарч байгаагүй бөгөөд анх удаа энэ төрлийн асуудал гарав.
Мөн иргэд олноороо бие биенээ түлхсэнээс болж хоёр иргэн дарагдаж биеийн байдал муудсан тул Цагдаагийн байгууллагаас яаралтай чөлөөлөх коридор гаргаж, тухайн иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна.
Цагдаагийн байгууллагаас яг одоо чанга яригчаар иргэдэд хууль эрх зүйн талаар зөвлөмж, мэдээлэл өгч, өөрсдийн аюулгүй байдлыг хангах талаар танилцуулан ажиллаж байна. Иймд иргэд аюулгүй байдлаа тооцоолон анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна.