"Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаярыг яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорих шийдвэр шүүхээс гаргалаа.
Тодруулбал, “Салхитын Мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах ажил"-ын тендер сонгон шалгаруулалтад шалгарсан нэр бүхий компанитай гэрээ байгуулсны хариуд 1 тэрбум 217 сая төгрөг авсан хэмээн буруутгаж байгаа аж.
Мөн тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр нэр бүхий ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тэрбум 455 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татжээ.