ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цэцэрлэгийн нягтлан бодогч 78 сая төгрөг хувьдаа завшжээ

O.Admin
2022-12-20

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 12 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 265 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 87 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 178 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 38 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Мөн өнгөрөгч долоо хоногт 22 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай хянаж дууссан байна.

Эдгээр хэргүүдээс дурдвал: 

-Баян-Өлгий аймгийн төвд үер бууж олон айл амьтан хохирсон гамшгийн буруутан буюу албан тушаалаа урвуулан ашигласан төрийн байгууллагын даргын хэргийг АТГ шалгаж дуусгажээ.

-Ажилчдын цалингаас хувьдаа завшдаг нэгэн сумын цэцэрлэгийн нягтлан бодогч хоёр жилийн туршид нийт 78.2 сая төгрөгийг өөрийнхөө цалин дээр нэмж авсан хэрэг.

-Байгууллагын дарга нь ажилчиддаа нэмэгдэл цалин гэж олгонгуутаа буцааж татаад өөртөө авсан гэх мэт үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан, улсад их хэмжээний хохирол учруулсан зэрэг 22 хэргийг АТГ өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн аж.