ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БШУЯ: Дахин шалгах шаардлагатай 2000 диплом байна

O.Admin
2022-12-27

БШУЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран наймдугаар сарын хугацаанд улсын хэмжээний СӨБ, ЕБС-ийн 59055 багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ үнэлгээ хийж, 724 зөрчил илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Дахин нягтлах шаардлагатай 2000 орчим баримт бичиг байгаа аж. Зөрчилтэй гэж үзсэн 724 дипломыг ангилж үзвэл дипломын дугаар давхардсан, бүртгэлд огт байхгүй дугаар бичсэн, өмнөх болон дараагийн шатны боловсролын баримт бичгийн зөрчил, боловсролын байгууллага буюу сургуулийн буруутай үйлдэл, боловсролын удирдах дээд байгууллагын алдаа зэрэг байсан.

Шалгалтын дүн мэдээллээс харвал бага ангийн багш, цэцэрлэгийн багшийн эрэлт хэрэгцээ их байдгийг ашиглах буюу энэ мэргэжлээр дипломын зөрчил үүсгэх нь түгээмэл байлаа хэмээн БШУЯ-наас мэдээллээ.