Ойрын 40 хоногт Монгол орны нутгаар хоёр ч удаа хүйтэн агаарын урсгал дайрч, хүйтний эрч чангарч болзошгүй байна.
Үүнд:
-Нэгдүгээр сарын 15-наас 20-ны өдрүүдэд,
-Хоёрдугаар сарын 2-ноос 8-ны өдрүүдэд хүйтний эрч эрс чангарах магадлалтай байна.
Нэгдүгээр сард ЕБС-ийн сурагчид амарч байгаа тул гадуур их явч даарч хөрөлгүй гэртээ байх, харин 2 дугаар сарын эхний 10 хоногт сайтар дулаан хувцаслах, тухайн цаг үеийн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг сайтар сонсож байх шаардлагатай!
Хуучны тооллоор идэр гурав ба дөрвөн есийн хүйтэн ч ирэх өдрүүдэд тохиох тул бага насны хүүхэд багачуудыг дааруулахаас сэргийлж сайтар дулаан хувцаслах, гадуур олон нийтийн газраар аль болох дагуулж явахаас татгалзаарай.