УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өрөөнд өнөөдөр АН-ын хоёр гишүүн зодолдож, Төрийн ордоны хамгаалалтын алба хаалгыг хамгаалан өрөөнд үзлэг хийж байна гэх мэдээлэл цацагдлаа.
Тэдгээр гишүүд хэн гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа ч УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар байсан хэмээн хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Учир нь УИХ-ын гишүүн Д.Ганбат өнөөдөр О.Цогтгэрэл нь Олимпын аварга Н.Түвшинбаяр талийгаач Э.Энхбат агсан нарын үхэлд буруутай, тэднийг архи согтууруулах ундаа хэрэглэх орон байрыг нь бэлдэж байсан гэх утгатай мэдээлэл өгсөн билээ.
Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Хэзээ ч уулзаж байгаагүй хүмүүстэй уулзуулж, гүтгэх явдал хэрээс хэтэрлээ. Удаа дараа гэмт хэрэгт гүтгэж буй учраас хуулийн байгууллагад хандана" хэмээн жиргэсэн билээ. Тэгвэл энэ хоёр гишүүн дээрх асуудлаас үүдэн маргасан байж болзошгүй юм. Бид эргэн мэдээлэх болно.