ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

УБТЗ-ын ажилтан С.Батдөлийн гэрээс 7.6 тэрбум төгрөг хураан авчээ

O.Admin
2023-01-06

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өнгөрөгч шөнө /01.06/ өөрийн тансаг зэрэглэлийн хаусандаа байхад нь Эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилжээ. 

С.Батдөл нь 2021 онд томилогдсон бөгөөд маш богинохон хугацаанд хөрөнгөжсөн албан тушаалтныг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.

Албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхийн тээврийн компаниудад давуу байдал олгож, их хэмжээний шан харамж авч нүүрс тээврийн үйл ажиллагааг явуулдаг байсан аж. Мөн өөрийн нэр дээр болон эхнэрийн нэр дээр нэлээдгүй үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд мөн их хэмжээний бэлэн мөнгө, валютыг хуримтлуулсан бөгөөд гэрээс нь 7.6 тэрбум төгрөгийг хураан авсан аж. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж 10 гаруй тэрбум төгрөг хураан авсан, мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд худалдах худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг ноцтой баримтууд гарч шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.