ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэг хүүхэдтэй айлыг найман ам бүлтэй болгож, хүүхдийн мөнгөнөөс хасчээ

O.Admin
2023-01-16

Хүүхдийн мөнгийг өндөр орлоготой иргэдэд буюу нийт хүн амын 10 хувьд олгохгүй гэсэн шийдвэр гарсаны дагуу Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас энэ сарын 20-ны дотор хүүхдийн мөнгө авах боломжтой иргэдэд гар утсаар нь мэдээлэл хүргэн ажиллаж буй билээ.

Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгө авах шаардлага хангасан гэх мэдээлэл энэ сарын 20-ны дотор очихгүй бол хүүхдийн мөнгөнөөс хасагдсанд тооцох юм байна. Тэгвэл иргэд хүүхдийн мөнгө авах хүсэлтэд тэнцсэн эсэхээ И Монголиа системээр орж харж буй бөгөөд тус систем маш олон алдаа гаргаж байгаа талаар иргэд сошиал орчинд бичиж эхэллээ.

Тухайлбал, нэг хүүхэдтэй иргэнийг дөрвөн хүүхэдтэй хэмээн бүртгэж, нэмээд ам бүлийн тоог 8 хэмээн тэмдэглэж, хүүхдийн мөнгөнөөс хассан байсан бол 4 хүүхэдтэй иргэнийг хүүхэдгүй хэмээн бүртгэсэн байсан аж. Энэ мэтээр маш олон зөрчил дутагдал гарсаар байгаа учраас иргэд хаана хэнд хандаж энэ зөрчлөө арилгуулахаа мэдэхгүй байгаа юм.