Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хуланд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай санал гаргасан билээ.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн уг саналыг өнөөдөр өглөө шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн яллагдагч Ц.Хуланг энэ өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын үйл ажиллагаа явуулсан, хууль бусаар мэдээлэл дамжуулсан, эх орноосоо урвасан гэх үндэслэлээр цагдан хорьж, мөрдөн байцаах үйл ажиллагааг явуулж буй аж.