ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Соронзонд хилийн хориг тавьж, яллагдагчаар татжээ

O.Admin
2023-01-25

БШУЯ-ны харьяа МОХС-ийн захирал асан Ж.Соронзонг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу тал бий болгосныг АТГ-аас тогтоож, яллагдагчаар татан шалгах саналаа Нийслэлийн прокурорын газарт 2022 оны арваннэгдүгээр сард хүргүүлжээ.

Уг саналыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах хүлээн авч, Ж.Соронзонг яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

Түүнчлэн, Ж.Соронзонд хилийн хориг тавих, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох, "Эрхга" ХХК-ийн дансыг битүүмжлэх зэрэг хүсэлтээ М.Очбадрах прокурор шүүхэд гаргасныг Сүхбаатар дүүргийн шүүх хангаж шийдвэрлэсэн гэдгийг албаны эх сурвалж хэллээ.

Шүүх Ж.Соронзонг гэм буруутай хэмээн үзэх аваас түүний төрийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5-12 жилийн хорих ял оноох хуультай юм байна.