Чех улсын Ческа Липа хотноо амьдардаг Монгол Улсын иргэн сураггүй алга болсон талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ.
Тэгвэл уг хэргийн талаар Гадаад харилцааны яамны Консулын хэлтсээс албан ёсоор мэдээлэл өглөө. Тус мэдээлэлд "Алга болсон эмэгтэйн асуудалд ГХЯ-ны Консулын газар болон Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайдын яам анхаарал тавин ажиллаж байна.
Чех дэх цагдаагийн газар болон холбогдох бүхий л байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн газраас хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Албан ёсоор эрэн хайх ажиллагааг мөн эхлүүлсэн. Чех дэх ЭСЯ эрлийн ажиллагааны талаар байнгын мэдээлэлтэй ажиллаж байна. Тухайн иргэний Монгол болон Чех дэх гэр бүлийнхэнтэй нь байнгын холбоотой ажиллаж байна. Хувь хүний нууцтай холбоотой асуудал тул одоогоор тухайн иргэний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" хэмээлээ.