ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Чех улсад алга болсон эмэгтэйн цогцсыг олжээ

O.Admin
2023-01-28

Чех улсын Ческа Липа хотноо амьдардаг Монгол Улсын иргэн сураггүй алга болсон талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ. 

Тэгвэл уг хэргийн талаар Гадаад харилцааны яамны Консулын хэлтсээс өчигдөр албан ёсоор мэдээлэл өгсөн бөгөөд алга болсон эмэгтэйн асуудалд ГХЯ-ны Консулын газар болон Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайдын яам анхаарал тавин ажиллаж байна хэмээсэн.

Гэсэн ч харамсалтай нь гэрээсээ гараад тав хоносон бүсгүйн цогцос олдсон талаар өнөөдөр Консулын хэлтэс мэдээллээ. Одоогоор хэргийг мөрдөн шалгах ажиллагаа Чех улсад явж буй бөгөөд урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй гэж үзсэн гэх. Эмэгтэй төрөх дөхсөн буюу 37 долоо хоногтой байжээ.