ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Бат-Эрдэнэ гишүүнд хилийн хориг тавьжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-02-07

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг хилээр гарахыг хоригложээ. Тухайлбал, энэхүү саналыг УЕП-оос энэ сарын 6-ны өдөр шүүхэд хүргүүлсэн байна. Түүнийг "Тавантолгой" ХК-ний нүүрсний хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.4-ийн 2.1, 2.2 дахь хэсгээр буюу хөрөнгө завшсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. Хуулийн заалт: 17.4 дүгээр зүйл, хөрөнгө завших, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.