Боловсрол шинжлэх ухааны яамнаас сар шинийн өдрүүдэд Их дээд сургууль болон ЕБС-ийн сургалтад өөрчлөлт оруулах асуудлаар тун удахгүй шийдвэр гаргах юм байна.
Тодруулбал, ирэх даваа гараг буюу битүүний өдөр орох хичээлийг энэ бямба гараг буюу 18-ны өдөр, ирэх баасан гараг буюу энэ сарын 25-ны өдөр, шинийн дөрөвний хичээлийн дараагийн долоо хоногийнх нь бямба гараг буюу гуравдугаар сарын 04-ны бямба гараг руу шилжүүлэх шийдвэр гаргах юм байна.
Харин Их дээд сургуулиуд мөн даваа, баасан гарагийн хичээлээ лекц, семинарын хичээлээ цахимаар орох, лаборатори, дадлагын хичээлээ ирэх гуравдугаар сард багштайгаа ярилцаж байгаад нөхөж авахаар зохицуулалт хийжээ.
Энэ шийдвэрийг тун удахгүй БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тушаалаар албажуулж, орон нутаг болон нийслэлийн сургуулиудад албан тоотоор хүргүүлэх аж. Хөдөө орон нутагт зам харгуй хүнд хэцүү, сар шинийн өдрүүдэд хүүхдүүд эцэг эхчүүдтэйгээ хамт байх хугацаа давчуу, ирж очих замын саад тотгор зэргийг харгалзан үзэж энэхүү шийдвэрийг гаргасан гэдгээ Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир онцоллоо.