ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Автомашинд үнэгүй чип суулгах ажил ирэх сарын 1-нээс эхэлнэ

O.Admin
2023-02-27

Нийслэлийн замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажлыг гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ.

Улаанбаатар хотын хэмжээнд 161 цэгт RFID уншигчийг суурилуулсан. RFID чипийг тээврийн хэрэгсэлд суурилуулахдаа техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн зохион байгуулна.

Чипийг үнэгүй суурилуулах бөгөөд импортоор орж ирэх тээврийн хэрэгсэлд гааль дээр төлбөрөө төлж авна. Тэгэхээр тээврийн хэрэгслийн торгууль, татвар, даатгал, замын хөдөлгөөний зөрчил зэрэг бүх асуудлыг энэ системээр шийднэ хэмээн албаны хүмүүс мэдээлсэн.

Улсын хэмжээнд орон нутагт 470,000 орчим, нийслэлд 650,000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.