Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлжээ.
Тодруулбал, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай прокурорын гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл тогтоогдож байна гэж дүгнэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах үүднээс яллагдагч Б.Гантигт хоёрдугаар сарын 27-ны өдрөөс, яллагдагч Б.Эрхэмбаярт өнөөдрөөс эхлэн тус тус нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.