ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Амьсгалын эрхтний үйл ажиллагаанд нөлөөлөх 29 нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй олгоно

O.Admin
2023-03-09

ЭМД-ын сангаас амьсгалын эрхтэний үйл ажиллагаанд нөлөөлөх нийт 29 нэр төрлийн эм, бэлдмэлийг 30-100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 11 дүгээр тогтоол, ЭМДЕГ-ын даргын тушаалаар ерөнхий нэршлийн 159, худалдааны нэршлийн 621 эмийг 160 гаруй оношийн хүрээнд 30-100 хувийн хөнгөлөлттэй олгож байна.

Та хөнгөлөлттэй эмийн дэлгэрэнгүй жагсаалттай дараахх линкээр орж танилцана уу. https://emd.gov.mn/pages/13

Мөнзүрхний эхо, холтер зүрхний цахилгаан бичлэгийн 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зүрхний эхо, холтер зүрхний цахилгаан бичлэгийн оношилгоог 50 мянган төгрөг байхаар зохицуулсан. Үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө. Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна