Ховд аймгийн Жаргалант суманд хүчтэй шороон шуурга шуурч, таван ханатай гурван гэр, зургаан ханатай дөрвөн гэр нурж, хоёр айлын байшингийн дээвэр хууларчээ. Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж аюулгүй болгосон талаар ОБЕГ-аас мэдээллээ.