ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БОАЖ-ын сайд Д.Болд, Д.Кёкүшюзан Батбаяр нарт хууль бусаар тусгай хамгаалалттай бүсэд газар олгожээ

O.Admin
2023-03-15

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ эрх мэдлээ урвуулан ашиглаж,  тусгай хамгаалалттай бүсэд газар олгожээ. Тодруулбал, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Төрийн соёрхолт Д.Болд, Д.Кёкүшюзан Батбаяр, Т.Баясгалан  зэрэг олны танил хүмүүст   тусгай хамгаалалттай бүсэд  хууль бусаар газар олгосон байна. Тэрбээр 2022 онд 880 иргэн, аж ахуйн нэгжид улсын тусгай хамгаалалттай бүсэд газар олгож, сунгалт хийжээ.

Түүгээр ч тогтохгүй өмнөх сайд нарын газар олголтоос тооны хувьд  илт давуу байгаа бөгөөд тус яамны хуулийн хэлтсийн дарга, сайдын зөвлөх, салбарын сайдтай нь хамт  хуулийн хяналтын байгууллага шалгах шаардлагатай байна.