ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Танилц: Их, дээд сургуульд элсэх босго оноо

O.Admin
2023-03-16

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар их, дээд сургуульд элсэх шалгалтын босго оноог тогтоожээ. 2022-2023 оны хичээлийн жилд дипломын болон бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрт оюутан элсүүлэхэд баримтлах элсэлтийн ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог 400-480 хэмээн тогтоожээ.

Ингэхдээ бага боловсролын багш мэргэжлээр суралцахад монгол хэл, математикийн хичээлээр шалгалт өгөх босго оноог 440 оноогоор тогтоожээ. Түүнчлэн эм найруулагч, сувилахуй, эх барихуй зэрэг мэргэжлээр их дээд сургуульд элсэхэд босго оноог 400 болгож тогтоосон байна. Хамгийн өндөр 480 босго оноонд эрх зүй, инженер болон гадаад хэлний орчуулга, хэл шинжлэл, олон улсын харилцаа зэрэг мэргэжил багтжээ.