Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулдаг, өөрөөр хэлбэл төрөөс төлбөрийг нь хариуцдаг тусламж, үйлчилгээний зардлыг улсын төсвөөс даатгалын сан руу нэгтгэж нэг эх үүсвэрээс эрүүл мэндийн бүхий л тусламж, үйлчилгээг санхүүжүүлдэг болсон билээ.
Тэгвэл энэхүү санг ЭМДЕГ хариуцан эрүүл мэндийн байгууллагуудыг даатгуулагч иргэнд үзүүлсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэлд чанарын хяналт хийж санхүүжүүлж байгаа аж.
Ингэснээр эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүгийн хувьд дэмжих, хөшүүрэг бий болж, ажлын гүйцэтгэлтэй уялдсан цалин урамшуулал авах боломжийг бүрдүүлсэн. Үүний үр дүнд 2022 онд ЭМД-ын сангаас Эрүүл мэндийн яамны харьяа лавлагаа шатлалын Эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэлийн санхүүжилт 60.5 хувиар өссөн бөгөөд эмч, сувилагч, үйлчилгээний ажилтаны цалингийн нэмэгдэл, нийгмийн асуудал, орон сууцны байрны үнийн урьдчилгаа зэрэг асуудлыг шийдвэрлэж байна.
Та бүхэнд ЭМД-ын сангаас 2020, 2021, 2022 онд ЭМБ-уудад олгосон гүйцэтгэлийн санхүүжилтийн мэдээллийг цувралаар танилцуулж байна.