ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Цогтбаатар: Хүүгээ эмчлүүлэхэд 150 сая төгрөг шаардлагатай байна

O.Admin
2023-03-22

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж хүнд гэмтэл авсан гурван настай хүүгийн аав М.Цогтбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Манай хүүг  эмнэлэгт анх ирэхэд эмч нар найдваргүй гэж хэлж байсан.  Тэгвэл тэр үеэс дээрдэж, амьсгалын аппаратнаас гарсан. Иймд гадаад руу эмчилгээнд явж болно гэсэн хариу өгсөн.

Хүүд шаардлагатай бүх эмчилгээг хийсэн ГССҮТ-ийн эмч нартаа баярлаж байна. Бид хэд хэдэн улс руу шинжилгээний хариу, мэдээллээ явуулж үзсэн. Хамгийн нааштай хариу өгсөн нь Турк улсын эмнэлэг. Эмчилгээний зардал нь дунджаар 150 сая төгрөг болно гэсэн. Эмчилгээний зардал бүрдүүлэхэд Монголынхоо ард түмнээс тусламж хүсч байна” гэв.