Яруу найрагч, зохиолч Ц.Хуланд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 11.00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Түүнийг 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр 48 цагийн хугацаатай түр саатуулж, нэгдүгээр сарын 20-ноос цагдан хорьсон.
Сүүлд хоёр удаа цагдан хорих хугацааг нэг сараар сунгасан. Ц.Хуланд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гэм буруугийн хурал биш учраас хэргийн талаар ярихгүй, талуудын хүсэлтийг хэлэлцээд гэм буруугийн хурлынхаа товыг тогтоох аж.