ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-04-14

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Тэрбээр "Оюутолгой төсөл 2021 онд 163 мянган тонн зэсийн баяжмал экспортод гаргаж 1.9 тэрбум ам.долларын орлого олжээ.

Далд уурхай ашиглалтад орлоо. Ингэснээр борлуулалтын хэмжээ тав дахин нэмэгдэх боломжтой. Оргил ачааллын үеийг 2028-2030 он гэж тооцож байна. Энэ үед 500 мянган тонн зэсийн баяжмалыг экспортод гаргаж, дэлхийн таван том компанийн нэг болно.

Гэвч үр ашгийн тухай мэдээлэл тодорхойгүй. Монгол Улс хэдэн оноос эхлэн ногдол ашиг авах вэ гэж асуумаар байна. 2041 онд далд уурхайг ашиглаж дуусна. Энэ хүртэл улсын төсөвт хэдий хэмжээний орлого орох вэ. Говь  нутагт гүний ус асар үнэ цэнтэй. Усны хэмжээ ямар байгаа вэ. Тонн зэсэд байгаа алтны хэмжээ.

2021 оны статистикаар 136 мянган тонн зэсийн баяжмал экспортлоод 300 сая долларын алт ялгаж авсан гэдэг тооцоог мэдээлсэн. Далд уурхайгаас ямар хэмжээний алт авах вэ, бусад дагалдах элементүүдийн тооцоог хийхийг хүсье. Тавдугаарт, Оюутолгойн гаргаж байгаа алтнаас Монголбанк худалдан авах боломж байгаа юу. Энэ талаар ямар ажил хийж байна “ гэх зэрэг асуултад хариулт авахаар асуулга тавьсан байна.