ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул өргөдлөө өгчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-04-18

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тэрбээр “Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө хувийн шалтгаанаар энэ оны нэгдүгээр сарын 13, мөн энэ сарын 4-нд өгсөн. Намайг анх ковидын хуулиар түр томилсон. Банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах учиртай. Одоогоор улс төрд орох бодол байхгүй” хэмээн жиргэжээ.

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар гүйцэтгэх захирал Н.Мөнхсүхийг өөрийн хүсэлтээр чөлөөлж, 2021 оны наймдугаар сарын 4-нд Н.Мандуулыг томилсон юм. Н.Мандуул 2007 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж, Төсвийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газарт хэлтэс, газрын дарга хүртэл нийт арав гаруй жил Сангийн яаманд ажиллажээ.