ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Махбал хуяглан хүргэлтээр ирж, шүүх хуралд оролцжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-04-20

ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Махбал гэгч нь яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг 2018 оны наймдугаар сарын 9-нд хөнөөсөн онц хэрцгийгээр зодож хөнөөсөн аймшигт хэрэг гарч байсан билээ.

Улмаар, хүний амь хөнөөсөн хэргээр шүүхээс 13 жилийн хугацаагаар хорих ял сонсож, хорих ялыг хаалттай хориход эдлүүлэхээр 2020 оны тавдугаар сарын 15-нд шийдвэрлэж байв. Үүнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд дөрвөн өдөр үргэлжилж буй Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох шүүх хуралд сууж байсан нь олныг бухимдуулж, суллагдаад явж байна гэх таамаг өрнүүлэх шалтгаан болоод байв. 

Тэгвэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас түүнийг гадуур сул чөлөөтэй явж буй асуудалд тайлбар хийлээ. Тус тайлбарт "Зам тээврийн яамны Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн.

Уг эрүүгийн хэрэгт хоригдол Б.Махбал нь шүүгдэгчээр оролцож байгаа тул ял эдэлж байгаа хорих ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангид шилжүүлэн цагдан хорьсон бөгөөд уг хорих ангиас хуяглан хүргэлтээр ирж шүүх хуралдаанд оролцуулж байна" хэмээжээ.