ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ

O.Admin
2023-05-01

Боловсролын яамнаас мэдээлснээр, ЕБС-ийн бага ангийн сурагчид тавдугаар 26-нд  хичээллээд зуны амралт эхлэх хуваарьтай байна. 

4-5 дугаар ангийнхан зургаадугаар сарын 5-наас амрах бол 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарна.

Зуны амралтын хуваарь:

  • 1-3 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 29-нөөс
  • 4-5 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 5-наас
  • 6-12 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 12-наас амарна.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 854 сургуульд 746,653 хүүхэд сурч байгаагаас нэгдүгээр ангид 77,752, төгсөх буюу 12 дугаар ангийн 33,459 сурагч байна.