13 настай охин 2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах, дөрөвдүгээр баг, Товгын ар гэх газраас хонь хариулахаар гараад ор сураггүй алга болсон байдаг. Тухайн үед 150 хүний бүрэлдэхүүнтэй баг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй учир хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хэргийг шалгаж эхэлсэн аж.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 38 настай “Б” гэгч хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Сэжигтэн этгээд өмнө нь хүчингийн хэргээр хоёр удаа ял шийтгэгдэж байсан. Түүнийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газраас олж саатуулжээ.
Сэжигтэн таван жилийн өмнө хохирогчийн амь насыг хохироон хэргийн газраас 3км газарт зөөвөрлөн, модон дунд нуусан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа ажээ.