Монгол хэл, бичгийн улсын 52 дугаар олимпиадыг 2023 оны тавдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.
Сурагчдын олимпиадад эхний гурван байрт дараах 6 сурагч шалгарлаа.
-Нэгдүгээр байрт нийслэлийн Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол” сургуулийн 12а ангийн сурагч З. Цэрэндэжид;
-Хоёрдугаар байрт Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Лхагвачимэг, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Б.Энхжин нар;
-Гуравдугаар байрт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р сургуулийн 12д ангийн сурагч Х.Саранчимэг, Сэлэнгэ аймгийн 4-р сургуулийн 12б ангийн сурагч Н.Сарантуяа, Говь-Алтай аймгийн Алтай сумын ЕБС-ийн 12б ангийн Х.Мичидмаа нар тус тус шалгарч алт мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.
Багш нарын олимпиадад 30 багш оролцсоноос:
-Нэгдүгээр байрт Увс аймгийн Улаангом цогцолбор сургуулийн багш М. Өлзийдэлгэр
-Хоёрдугаар байрт Дундговь аймгийн Говийн ирээдүй сургуулийн багш Э.Тогоохүү,
-Гуравдугаар байрт Улаанбаатар хотын Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн багш О.Сүнжидмаа нар шалгарав.
Олимпиадад оролцсон 30 багшийн 46.7 хувь нь анх удаагаа оролцож буй залуу багш нар бол 7-оос дээш удаа оролцож байгаа 6 багш байна.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ЕБС-ийн багш Л.Атарцэцэг 17, нийслэлийн Шинэ Монгол сургуулийн багш О.Сүнжидмаа багш 15 удаа оролцсон бол Дундговь аймгийн Говийн-Ирээдүй сургуулийн багш Э.Тогоохүү, Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургуулийн багш Х.Одхүү, нийслэлийн Сант сургуулийн багш О.Баянжаргал нар 8 удаа тус тус оролцсон туршлагатай багш нар аж.