ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-05-10

АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан нэр бүхий УИХ-ын гишүүний хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлжээ. Тодруулбал, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, авлига албан тушаалын гэмт хэргээс гадна мөнгө угаасан гэх асуудлаар шалгуулж буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлжээ.

Т.Аюурсайханыг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэрэгт, Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр шүүхээр хэргийг нь шилжүүлж байгаа юм байна.