ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Алтаа булаалдан хоорондоо маргалдаж, нэгнийхээ аминд хүрчээ

O.Admin
2023-05-11

Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт хоорондоо маргалдаж, нэгнийхээ аминд хүрчээ. Тухайлбал, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах алны уурхайд олборлолт хийх тоног төхөөрөмж байрлуулснаас хүмүүсийн дунд маргаан үүсч, нэгнийхээ аминд хүрсэн байна.

Холбогдох байгууллагын зүгээс энэ сарын 10-ны өдөр  Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах Их тохойролд  эрэгтэй хүн автомашинд дайруулж нас барсан гэх дуудлага ирсэн аж.

Энэ дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад 35 настай эрэгтэй Г-г, 22 настай эрэгтэй Х нь Тоёото ланд 200 маркын автомашинаар мөргөж, амь насыг нь хохироосон гэх  урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа ажээ. Хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа юм байна.