ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“ТЖай” ХХК техникийн хий алджээ

O.Admin
2023-05-29

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах тусгай зөвшөөрөлтэй “ТЖай” ХХК техникийн хий алджээ. ЦЕГ-аас тодруулахад, “Олон нийтийн сүлжээнд цацагдсан мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна. Одоогоор тус сумын эмнэлэгт хордсон гэх хүн үйлчилгээ аваагүй, мэдээлэл бүртгэгдээгүй” гэж мэдэгдлээ.

Тус компани нь 2002 онд байгуулагдан гадаад худалдаа, олон улсын тээвэр зуучлал, 2015 оноос газрын тосны импорт, бөөний борлуулалт, 2017 оноос газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.