ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Мөнхбаяр: Таван настай хүүг зодсон хойд эцгийг Прокурорын зөвшөөрлөөр цагдан хорино

O.Admin
2023-06-02

Эх үрсийн баярын өдөр буюу зургадугаар сарын 01-ний өдөр таван настай хүү, ээжийн хамт хойд эцэгтээ зодуулж, эмнэлгийн тусламж болон хамгаалах байрны тусламж хүслээ гэх мэдээлэл өчигдөр сошиал орчинд цацагдсан билээ. Тэгвэл ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр энэ талаар албан ёсоор мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Тавдугаар сарын 31-ний өдөр 23.40 цагийн орчим “Хүү, бид хоёрыг зодчихлоо” гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Гомдол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага хойшлуулшгүй үйл ажиллагаа явуулж, тухайн этгээдийг эрүүлжүүлж, саатуулсан байгаа. Хохирогч ээж, хүү хоёрыг түр хамгаалах байранд түр хамгаалалтад авах хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас тавьсан.

Хохирогч нарын гэмтлийн зэргийг тогтоолгохоор цагдаагийн байгууллагаас шүүх шинжилгээний эмч томилж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цагдаагийн байгууллагаас Прокурорын байгууллагад цагдан хорих хүсэлт тавьчихсан. Тухайн хохирсон хүүхэд болон ээжид биечилсэн хяналт, хамгаалалт тавьсан байгаа” хэмээлээ.