53 кг-ын жинд эмэгтэй тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

O.Admin
2023-06-05

Кыргызстаны Бишкек хотод болж буй Каба Уулу Кожомкул болон Раатбек Санатбаевын нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний 53 кг-ын жинд эмэгтэй тамирчид иж бүрэн медаль хүртэж шагналын тавцанд зэрэгцэн зогсов. Тодруулбал, “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Хулан алт, “Улаанбаатар-2023” Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Г.Отгонжаргал мөнгө, олимп, ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин Б.Болортуяа хүрэл медалиар энгэрээ мялаав.

53 кг-ын жинд 13 бөх барилдсан бөгөөд финалд шалгарсан Б.Хулан 8:0-ээр ялсан бол Б.Болортуяа хүрлийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Жян Мей-инийг цэвэр ялсан талаар Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.