ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Таксины жолоочийн дүүг хөнөөсөн этгээдэд 20 жилийн ял оноожээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-06-12

Өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдөр иргэн Л.Б нь таксигаар үйлчлүүлж байхдаа тус таксинд хамт явсан жолоочийн дүүг хоолой тус газар нь зүсэж амь насыг нь хөнөөгөөд, улмаар таксины жолоочийг хөнөөхөөр хөөж байх үед нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагч таслан зогсоож, тухайн иргэнийг саатуулсан аймшигт хэрэг гарч байлаа.

Тухайн иргэний хүн хөнөөсөн болон алахаар завдсан хэрэгт өнгөрөгч тавдугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.2.6 /Хүнийг алах/ ангиар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тэгвэл Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгчид хүний амь насыг санаатай хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэнд тооцож, 20 жилийн хорих ял оноожээ.