ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор шархлаат колит өвчний эмийн эмчилгээг 1 сая 29 мянга, мэс заслыг 1 сая 793 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Энэхүү тусламж, үйлчилгээг төр хариуцах буюу хүүхдээ 2 нас хүртэл харж буй эцэг, эх, 0-18 насны хүүхэд, хугацаат цэргийн алба хаагч, Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэн болон ял эдэлж буй ялтан хамтын төлбөр төлөхгүй ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Энэ оны эхний 4 сарын байдлаар дээрх оношоор хэвтэн эмчлүүлсэн 146 иргэнд ЭМД-ын сангаас нийт 147 сая 769 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01,02-р тогтоол https://online.fliphtml5.com/scory/iaqv/. Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд https://emd.gov.mn/news/207 линкээр нэвтэрч танилцана уу.