“Онч шийдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн хот хөгжлийн газар, БХБ-ын яам, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдох Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд орон сууцны барилга бариулах зөвшөөрөл, актуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийн “актын биелэлт түдгэлзүүлэх” хүсэлтийг хэлэлцэх урьдчилсан хэлэлцүүлэг хойшилжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс даргалагч шүүгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84.1.3....эсхүл уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал”, 84.1.6-д “анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг тухайн шатны журмаар хянан шийдвэрлэхэд дахин оролцох болсон” гэх үндэслэлээр татгалзал гаргаж түүнийг шийдвэрлүүлэх үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэг хойшилсон аж.