ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Ганболд: Өндөр хүчдэлийн шугам унаснаас болж хүний амь эрсдээгүй

O.Admin
2023-08-06

Баянзүрх дүүргийн 5, 21, 27 дугаар хороонд буюу Дарь-Эх, Монел орчимд үерийн нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иас 70 ажилтан, 20 орчим машин техниктэйгээр үүрэг гүйцэтгэж байна.

Энэ хүрээнд тухайн үер буусан байршлуудад нийт 6870 орчим хэрэглэгчийн цахилгааныг хязгаарласан. Үүнээс одоогоор 3180 гаруй хэрэглэгчийн цахилгааныг эргүүлэн өгөөд буй. Мөн 57 дэд өртөөний 3680 хэрэглэгчийн цахилгаан, эрчим хүчийг хязгаарласан хэвээр байна.

Түүнчлэн "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байцаагч-инженер Г.Ганболдоос өндөр хүчдэл унасны улмаас хүний амь эрсэдсэн мэдээллийн талаар тодруулахад "Цахимаар яваад буй мэдээллийн дагуу манай шуурхай бригад очиж, газар дээр нь үзлэг шалгалт хийхэд тухайн хаяг орчимд байгаа цахилгаан дамжуулах агаарын шугам болон гэрэлтүүлгийн шугам унаж, хүмүүс хүчдэлд нэрвэгдсэн нөхцөл байдал байхгүй байсан. Бид тухайн орчмын эвдрэл, гэмтлийг шалгасны үндсэн дээр хуулийн байгууллагад хандсан. Хуулийн байгууллага шалтгаан нөхцөлийг нь тогтоож буй" гэлээ.

Өөрөөр хэлбэл, шугам унаагүй, харин иргэд цахилгааны утас зөвшөөрөлгүйгээр буруу татсанаас хүний амь эрсэдсэн мэдээлэл байна.

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК цахилгааны байгууламж, тоног төхөөрөмж, цахилгаан дамжуулах агаарын шугамын бүрэн бүтэн  байдалд үзлэг шалгалтыг хийж буй. Үзлэг шалгалтаар нэг тулгуурын тулаас бэхэлгээ унасан байсныг шуурхай завсарласан бөгөөд одоогоор өөр эвдрэл, гэмтэл гараагүй байна.