ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үерийн улмаас дөрвөн хүн нас барсны хоёр нь хүүхэд байжээ

O.Admin
2023-08-06

Өчигдөр орсон бороо, үүнээс үүдсэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан цагдаагийн хэлтэст 15 дуудлага иржээ. Тухайлбал, автомашинтайгаа үерт урссан хоёр иргэн эмнэлэгт хүргэгдсэн, мөн 10 сартай хүүхэдтэйгээ хамт явж байсан гэсэн мэдээлэл ГССҮТ-аас  өгчээ.

Энэ мэдээллийн дагуу хүүхдийг эрэн хайсан бөгөөд өчигдөр шөнө 03.00 цагийн үед машин усанд өртсөн газраас нэг км орчмын зайд цогцсыг нь олжээ. Хүүхдийн аав, ээж ухаан орсон бөгөөд машины хамар дээрээ тавиад хажуу машинаас тусламж хүсэх үед урсаж алга болсон хэмээн мэдүүлэг өгчээ.

Мөн өчигдрийн үерийн үеэр Хэнтий аймгаас өчигдөр орж ирээд байсан 60, 28 настай хоёр эмэгтэйгээс гадна 15 настай хүүхэд гэрээсээ гарч чадахгүй амиа алдсан харамсалтай үйл явдал тохиогоод байна. Үерт 97 айлын хашаа, байшин, гэр, 105 автомашин өртсөн байна. Эдгээр байршил, машинд нэгбүрчлэн самналт хийж байгаагаа Цагдаагийн алба хаагчид дуулгалаа.

Онцгой байдал, цагдаа байгууллагын алба хаагч, төрийн байгууллагынхан зэрэгт нийт 700 орчим хүн Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны үерт өртсөн байршилд ажиллаж, ор сураггүй болсон, нас барсан хүн байгаа, эсэхийг тодруулах, мөн аюулгүй байдлаа хамгаалах талаар сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч байгаа аж.