ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дубайд монгол махны дэлгүүр нээгджээ

O.Admin
2023-08-11

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “махны экспортыг нэмэгдүүлнэ” хэмээн тусгагдсан зорилтыг тусгасан билээ. 

Тэгвэл уг зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа ЭСЯ дотоодын хувийн хэвшлийн байгууллагуудыг дэмжин ажилласны үр дүнд халал аргаар мах бэлтгэх Эмиратын талын стандартыг хангаж, АНЭУ-д мах нийлүүлэх албан ёсны бүх зөвшөөрлийг анх удаа Монгол Улсын аж ахуйн байгууллага 2022 онд авчээ.

Үүний хүрээнд Монгол Улсад халал аргаар бэлтгэсэн махыг АНЭУ-ын зах зээлд албан ёсоор 2023 оны дөрөвдүгээр сараас нийлүүлж эхэлсэн аж. Монгол хонины махыг Эмиратын хэрэглэгчдэд илүү ойртуулан хүргэх зорилгоор Дубай хотын хүнсний худалдааны хамгийн том төвд Монгол хонины махны дэлгүүр наймдугаар сарын 1-нд нээгджээ.