Үйл ажиллагаа нь өргөжиж, шинээр ажилтан авах эрэлт хэрэгцээ бий болсон, өөрийн ажлын байранд ажилгүй болон ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэнийг дагалдуулан сургаж, ажлын байраар хангах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг хүлээн авч байна.
Тавигдах шаардлага:
Үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын хуулийн этгээд байх
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа сүүлийн 6 сарын хугацаанд тогтвортой Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг өөрийн үндсэн ажилтнуудтай байх
Үйлдвэрлэл дээрх сургалтын суралцагчдын 80-аас доошгүй хувийг ажлын байраар хангаж, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулах боломжтой байх
Бүрдүүлэх материал:
Хамтран ажиллах хүсэлт (сургалтад хамруулах иргэдийн тоог тусгасан байх)
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
Сүүлийн 6 сарын НДШ тайлангийн хуулбар, нийт ажилтны мэдээлэл
Аудитаар баталгаажуулсан сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлангийн баланс, дүгнэлтийн хуулбар
Тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн цех, талбай, ур чадвар бүхий дадлагажуулагч багш, мастер, мэргэшсэн мэргэжилтэн, инженер, сургагч багшийн мэдээлэл, танилцуулга
Онол болон дадлагын багш нарын анкет, мэргэжлийн боловсролын дипломын хуулбар
Чадамжийн нэгж бүрээр тодорхойлогдсон сургалтын /онол болон дадлагын/ хөтөлбөр, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөө
Сургалтын байгууллагатай байгуулсан гэрээний хуулбар эсвэл сургалт зохион байгуулах эрхийн гэрчилгээний хуулбар
ХАБЭА хариуцсан ажилтныг томилсон тушаалын хуулбар, ААНБ-ын шаардлага, дүрэм, журмын хуулбар
Суралцагчдын 80-аас доошгүй хувийг ажлын байраар хангахыг зөвшөөрсөн мэдэгдэл
Хүсэлт хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Соёлын төв өргөө 3 давхар, 307 тоот