ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Засаг даргын орлогч М хүчингийн хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, өршөөл хүсчээ

O.Admin
2023-08-25

Өнгөрөгч зургадугаар сарын 07-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч М нь Чежү аралд хоёр улсын соёлын солилцооны арга хэмжээнд оролцож байх үедээ монгол орчуулагч бүсгүйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон билээ. 

Тэрбээр, тухайн өдөр болсон арга хэмжээний үеэр нэлээд согтуурхсан учраас орчуулагч бүсгүй түүнийг өрөөнд нь оруулахаар авч явах үед энэхүү хүчингийн хэргийг үйлдсэн гэх бөгөөд тухайн үедээ Чежү хотын цагдаагийн газарт "Юу ч санахгүй байна" хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 24-нд түүнд холбогдох хэргийн анхан шатны хоёрдугаар хэлтсийн шүүх хурал болжээ. Уг шүүх хурлын үеэр сэжигтэн М бүх хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогч бүсгүйгээс өршөөл үзүүлэхийг хүсчээ. 

Чежү хотын эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс М-д холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх есдүгээр сард үргэлжлүүлэхээр болж, шийдвэрлэсэн байна.