ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нүүрсний сонсгол, шүүх хурлын сургаар нүүрсний бүлэглэлийнхэн сандралдаж эхлэв

O.Admin
2023-08-28

УИХ-аас удтал гацаанд ороод байсан "Нүүрсний сонсгол"-оо хийхээр болжээ.  Тодруулбал, маргааш буюу энэ сарын 29-ны өдрийн эхний хурлаараа сонсгол зохион байгуулах төлөвлөгөө, шинжээчдийг томилох шалгуур үзүүлэлтээ гаргах юм байна.

Нүүрсний сонсголыг зохион байгуулах УИХ-ын түр хорооны гишүүдээр Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нар ажилладаг бөгөөд тус хороог УИХ-ын дарга дахин өөрчлөн байгуулахдаа Х.Нямбаатар сайдаар ахлуулан байгуулсан билээ. 

Харин нөгөөдрөөс буюу нээлттэй сонсголтой давхцаад Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал эхлэхээр тов гарчээ. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн нүүрсчдийн бүлгээс Ардын нам дотроо хуваагдсан, Ерөнхий сайдыгаа огцруулна, генсекийн суудлын зөрчилдөөн Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарыг муудалцуулжээ гэх утгатай мэдээллийг ч сошиал орчин болон хэвлэл мэдээллээр зохион байгуулалттай цацаж эхэлжээ.

Угтаа нүүрсчид сандралдаж эхлэв. Зуны гурван сарын турш хийсэн хэргээсээ мултрах гэж, сонсгол хийлгэхгүй байхын төлөө чардайсан ч тэд санасандаа хүрч чадсангүй. Б.Ганхуяг нарын хүмүүсийнхээ хэргийг прокурорт буцаах зэргээр цаг хугацаа хожихыг хүссэн ч тэд санасандаа хүрч чадаагүй учраас сандралдаж, намын бүлгээ хоёр хуваагдсан мэтээр зохион байгуулалттай мессеж сэвж эхлэх нь тэр.