ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төрийн ордны арын хашааг буулгаж эхэлжээ

O.Admin
2023-09-09

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 37 дугаар тогтоолоор Төрийн ордны хойд талын 1.3 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгох шийдвэр гарсан. Тохижилтын ажил дуусаж, бэлтгэл хангагдсан тул гадна хашааг буулгах үүрэг өгч, холбогдох албаныхан хашааг буулгаж эхэллээ. Ингэснээр цэцэрлэгт хүрээлэн олон нийтэд нээлттэй болж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тухайн цэцэрлэгт хүрээлэнг дан ганц ногоон байгууламж бус, Монгол Улсын түүхэн дурсгалт газар болгох шийдлээр тохижуулсан.

Алтан ургийн хаадын тоог 37 хас тэмдгээр төлөөлүүлэн бүтээж, 12 жилийг бэлгэдсэн өрөлт цутгуур, Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн зээгт хатгамал бүхий ширмэл ширдгийг чулуугаар сийлбэрлэн мөнхжүүлжээ.

Мөн хатуу хучилттай явган зам талбайг засварлах, усалгааны систем, гэрэлтүүлэг, иргэд суух сандал, хогийн сав, камержуулалт, ус цэвэршүүлэх цорго бүхий систем тавьсан байна.