Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Оргил” худалдааны төвд байрлаж байсан Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /НҮНТ/ нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвд үйл ажиллагаагаа явуулж байна.
НҮНТ нь зургаан салбартай бөгөөд 53 байгууллагын 632 нэр төрлийн үйлчилгээг есөн дүүргийн болон орон нутгийн иргэдэд харьяалал харгалзахгүй үзүүлдэг. Иргэд дараах салбаруудаас ажлын өдрүүдэд 08:00-17:00 цаг хүртэл үйлчилгээ авах боломжтой юм. Тодруулбал,
- Дүнжингарав салбар /7575-1200/
- Драгон салбар /7577-1200/
- Мишээл салбар /7585-1200/
- Баянгол салбар /7505-1200/
- Баянхошуу салбар /7510-1200/
- Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв салбар /7585-1300/ үйл ажиллагаа явуулж байна.