ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шүүгчдэгч Б.Ганхуяг хамгаалалт хүсэж, Т.Аюурсайхан хөрөнгөтэй болсон үндэслэлээ тайлбарлав

O.Admin
2023-09-20

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүний урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхэд болж байгаа билээ. Энэ үеэр шүүгчдэгч Т.Аюурсайханы хэлсэн үг болон түүний өмгөөлөгч нарын өгч буй мэдүүлэг олон нийтийн сүлжээнд анхаарал татаж байна.

Шүүгчдэгч Т.Аюурсайханы тухайд “Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Хятадын талаас хилээр хууль бусаар нүүрс нэвтрүүлсэн асуудлын мэдээллийг хуулийн байгууллагуудаас хүссээр жил орчим хугацаа өнгөрч байна. Том тээврээр нүүрс зөөсөн болон бусад маш ноцтой асуудлын мэдээлэл ирсэн байх ёстой. Энэ асуудлууд нийгмийн анхаарлын төвд байна. Анхнаасаа төөрөгдүүлсэн, зохион байгуулалттайгаар бүтэн ес, арван сарын хугацаанд гүтгэлийн шинжтэй мэдээллүүдийг маш их түгээсэн. Хэн нэгний хуулийн хариуцлагаас мултрах гэсэн сонирхол энэ дотор байна. Бид хилсээр хэлмэгдмээргүй байна. Тиймээс шүүхийн үйл ажиллагааг хуулийн дагуу явуулж өгөхөд анхаарахыг хүсэж байна

Харин Б.Ганхуяг: Зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэж энд байхгүй. Манай өмгөөлөгч нар сүртэй, сүртэй юм яриад байна. Би “Эрдэнэс Тавантолгой” гэж компанид 2007 оноос хойш ажиллаж байгаа юм. Аюурыг /Т.Аюурсайхан/ би таньдаггүй байсан. 2013 оноос хойш танилцсан, бид хоёр. Аюурын зохион байгуулалттай гэмт бүлэглэл вэ. Тэр энэ "Эрдэнэс Тавантолгой", нүүрс мүүрс мэдэхгүй. Очиж ч үзээгүй. Тийм байхад би яахаараа эдний бүлэгт элсчихдэг юм. Би нүүрсний гэх хэрэгт чинь дэмжлэг үзүүлээд, хамтарч ажиллаад жинхэнэ хэрэгтнүүдийг илчлээд өгье. Харин намайг болон миний гэр бүлийг хамгаалалтад авч өгнө үү. Т.Аюурсайханыг энд авч ирснээрээ энэ хэргийг том болгож харагдуулахыг хүсэж байна" гэв.

Тэгвэл Прокурор Д.Даваадорж "Яллагдагч Б.Ганхуяг та үндэслэлгүй хөрөнгөжсөн, хахууль авах, бусдад давуу байдал олгох гэмт хэрэгт холбогдсон. Багцаалж хэлбэл, 50 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон гэдгийг тодотгож хэлье" гэлээ. 

Шүүгчдэгч Т.Аюурсайханы тухайд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ мэдэгдсэн бөгөөд түүний өмгөөлөгч нь “Миний үйлчлүүлэгч Т.Аюурсайхан нь олон жил бизнес хийсэн нэгэн. Аавынх нь өвлүүлж өгсөн маркны цуглуулгыг зарж мөнгө олсон. Мөн гаднаас өндөр зэрэглэлийн брэндийн костюм, пиджакны наймаа хийж 50 мянган ам.доллар олсон. Марк цуглуулгаасаа 2017-2021 онд ОХУ болон Польш улсад зөвхөн марк худалдаалах зорилгоор дөрвөн удаа зорчсон.

Ингэхдээ 44 мянган ам.доллар, 34.5 мянган еврогийн орлого олсноо мэдүүлсэн. 2021 онд Монгол Улсад 48 сая төгрөгийн үнэлгээ бүхий маркийг тодорхой хүнээр дамжуулан бусдад худалдаалсан. 2022 онд 40 сая төгрөгийн маркийг багц байдлаар бусдад худалдаалсан. 2017 онд зарим УИХ-ын гишүүний хамт Чили болон Перу улсаар явахдаа үнэт чулууны наймаа хийсэн. Нэгээр нь өөрөө хөөрөг хийлгэсэн. Нөгөөг нь БНХАУ-ын иргэнд 30 мянган ам.доллароор наймаалсан. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцаа бусдад түрээслүүлж ашиг олдог. 

Энэ мэтээр бизнес хийж хөрөнгөжсөн гэх тайлбар өгөв. Зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэх асуудал яриад байгаа. Гэтэл энэ асуудлыг хөндөөд үзэхээр Б.Ганхуягийн гэрч гэгдэж буй Т.Бадамжунай гэж хүнээс нэг удаа гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Мэдүүлэг авахдаа мөн хуулийн заалт зөрчсөн. Өмгөөлөгчгүй байцаалт авсан. Тэр хүн 2018 оны хавар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын томилгооны үеэр Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр миний хувийн оффист ирж уулзсан. "Ажил сайн байгаа Та ах хүний хувьд дүүгээ дэмжих талаас нь бодоорой. Ерөнхий сайдад хэлж өгөөрэй гэж санал тавьсан” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Т.Аюурсайханы өмгөөлөгч байсан учраас ёсзүйн хувьд байж болохгүй гэж үзээд гараад явсан. Т.Бадамжунай нь өмгөөлөгчгүйгээр миний үйлчлүүлэгчийг буруутгаж мэдүүлэг өгсөн” хэмээн ярилаа. 

Дашрамд дуулгахад, БНХАУ-ын хилээр хяналтгүй нүүрс гарсан гэх асуудлаар Монголын талаас БНХАУ руу хүсэлт явуулсан бөгөөд тус улсын хууль хяналтын байгууллага энэ асуудлаар тууштай дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдгээ мэдэгджээ.