ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Энхзаяа: Хүүгийн хойд эцэгт эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорьсон

O.Admin
2023-09-29

Дорнод аймагт эрэн хайж байсан долоон настай хүүгийн цогцсыг дэрсэн дундаас олсон талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхзаяа "Энэ  сарын 26-ны 21:00 цагийн орчимд Дорнод аймгийн цагдаагийн газарт “Миний долоон настай хүү оршин суух газраас энэ  сарын 25-наас хойш алга болсон” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тухайн хүүхдийг оршин суух хаягаасаа ор сураггүй алга болсон гэх мэдээллийн дагуу бага насны хүүхдийг эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулсан. Эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд өгөгдсөн мэдээллийн дагуу энэ сарын 28-ны 16 цагийн орчим, тус сумын гуравдугаар багийн нутагт Хөгшир гэх газрын ойролцоо, Хэрлэн голоос 400м орчим зайд долоон настай хүүхдийг нас барсан байдалтай байгааг олж тогтоосон харамсалтай мэдээлэл байна.

Хүүг амиа алдсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллага олон талт арга хэмжээ авч байна. Хэрэгт холбогдуулан 34 настай иргэн Б-г Эрүүгийн хуулийн 27.10 болон 27.11 зүйлд зааснаар (буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх) эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорьсон.

Тухайн хэрэгт холбогдогч иргэн Б, талийгаач хүүгийн оршин суух газраасаа алга болсон өдрөөс хойших хугацааны зам, маршрутыг шалгаж, цагдаагийн байгууллагаас холбогдох бүхий л ажиллагааг хийж байгаа. Мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа" гэв.