Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой асуудлаар Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өнөөдөр өгчээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Парк шинэчлэлтэй холбоотой асуудалд Засгийн газар хамаагүй. Цэвэр нийслэлийн хариуцах ёстой асуудал байсан. Тиймээс хариуцлагын асуудал хөндөгдөж байна. Ерөнхий сайд өөрөө ажлаа хийж чадахгүй хүмүүстээ хариуцлага тооцож байна. Хариуцлага алдсан хүмүүст Ерөнхий сайд өөрөө санаачлаад хууль хяналтын байгууллагад шалгуулах санал гаргасан. Албан тушаалтай холбоотой асуудал гарахад хуульд тусгасан журмаар явна” гэдэг тайлбарыг өглөө.