ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Гансүх нарыг нэг сар цагдан хорино

O.Admin
2023-10-04

Нийслэлийн прокурорын газраас “...Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлөн, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй...” гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг, тус компанийн захирал асан Ж.Эрдэнэбат болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах асуудлыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэв. 

Мөн Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн, яллагдагч Ш.Баярсүхэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг шүүхэд ирүүлснийг тус шүүх энэ сарын 04-ний өдөр буюу өнөөдөр хянан хэлэлцэж, прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэн А.Ганхуяг, Б.Түмэнжаргал, Ж.Эрдэнэбат нарыг тус, тус 1 сарын хугацаагаар цагдан хорихоор болжээ.

Харин яллагдагч Ш.Баярсүхэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.